MHRI | INSIGHTS
Танай байгууллагын хамгийн том HR сорилт юу вэ?
Хиймэл оюунд дасан зохицох чадвар — AI adaptation
0.00%
Цалин хөлсний дарамт / Цалингийн өсөлтийн шахалт — Salary pressure
0.00%
Ажилтны оролцоо, идэвх — Engagement
100.00%
Манлайлал / Удирдлагын чадавх — Leadership
0.00%
Ажилтны шилжилт хөдөлгөөн — Turnover
0.00%
Ур чадварын дутагдал — Skills Gap
0.00%
Ажиллах хүчний олдоц — Workforce Availability
0.00%
People Management | Удирдах ухаан
-2011 / 09 / 12
Ажилтнуудынхаа гүйцэтгэлийг үнэлэхдээ менежерүүд бүгдэд нь ижил 100% үнэлгээ өгч болохгүй гэнэ. Жэк Уэлчийн зарчим шүү. Цалин эсвэл бонус юу юугүй бодогдох гээд гэнэт хүмүүсээ үнэлэх ёстойгоо менежер санана. Энэ үед хамгийн хялбар шийдэл бол бүгдэд нь 95-100 хооронд үнэлгээ өгч хэнийг ч гомдоолгүйгээр асуудлаас эвтэйхэн мултрах байдаг. Хэнд ч муу үнэлгээ өгөөгүй болохоор хэн ч гомдохгүй гэж хүмүүс ихэнхидээ боддог.
-2011 / 08 / 12
Ажлын цагийн баланс:
1.    төлөвлөгөөт үеийн дундаж бодит ажлын өдрийн тоог тооцох
  • ажлын цагийн календарийн фонд
  • ажлын цагийн нэрлэсэн фонд
  • төлөвлөгөөт үеийн бодит ажлын өдрийн тоо
-2011 / 07 / 15
Суралцаж, гүйцэтгэлээ тасралтгүй үргэлжлүүлэн дээшлүүлдэг үр нөлөө бүхий багийг суралцагч байгууллагын “барилгын блок” хэмээн нэрлэж болно.Баг гэдэг нь нийтлэг нэгэн зорилгыг хангахын төлөө хамтдаа ажиллаж байгаа хязгаарлагдмал тооны хүмүүс юм.Багийн бүрэлдэхүүнд орсон өөр өөр гишүүд нь өөрийн гэсэн өвөрмөц туршлага, ур чадвартай байх бөгөөд тухайлбал хөл бөмбөгийн багт довтлогч, төвийн тоглогчид,хамгаалагчид, хаалгач гэх мэт өөрийн гэсэн тусгай үүрэг бүхий гишүүн багтсан байдаг.
-2011 / 05 / 10
Ажилтны ажлын гүйцэтгэлийг үнэлэхийн тулд

 - зорилтоор удирдах арга;
 
-2011 / 04 / 13
Тодорхой бөгөөд өөдрөг зорилго тавих нь их үр дүнд хүргэдэг юм бол зорилгыг хэн тодорхойлох ёстой вэ? гэсэн асуулт гарч ирнэ. Лок болон Латам нарын судалгаанаас үзэхэд ажиллагчдын мэдлэг манлайлагчийнхтай адил юмуу түүнээс илүү байгаа үед зорилго тодорхойлоход ажиллагчид оролцож болох нь ойлгомжтой байна. Нөгөө талаас шинэ, туршлагагүй ажиллагчдыг зорилго тодорхойлоход оролцуулбал тэдэнд хангалттай мэдээлэл байхгүй учраас үр дүн муутай болно гэсэн үг. Та бид өөрсдийн туршлагаас мэдэхгүй ажлыг хийж гүйцэтгэх хугацааг найдвартайгаар үнэлэхийн тулд хэсгээс нь хийж, туршиж үздэг гэдгийг мэднэ.
-2011 / 03 / 21

Ажилтны сэтгэл санааны байдлын асуудал нь ажлын байрны олон асуудлын үр дагавар байж болно. Хэрэв ажилтан тодорхой нэг даргад дургүй байх буюу ажлыг нь үнэлэхгүй байна гэж бодвол, ажлын үр дүн муу байна. Асуудлын уг үндсийг олох нь заримдаа хэцүү байдаг. Олон тохиолдолд үүнийг олж тогтоох цорын ганц арга нь ажилтнаасаа асуудлаа ярихийг хүсэх явдал байдаг. Энэ нь танд болон тэдэнд хэцүү нөхцөл байдал байж болно. Нэг талаас та ажилтнуудынхаа сэтгэл ханамжтай байдлыг хэрхэн нэмэгдүүлэх талаар үнэтэй мэдээлэл олж авч чадна. Нөгөө талаас таны хийдэг ямар нэгэн зүйл асуудлын эх сурвалж болохыг олж мэдэх ёстой болно. Ажилтан ижил төстэй асуудалтай тулгардаг. Тэд үнэнч шүүмжлэл өрнүүлж, эрсдлийн хариу арга хэмжээ авах уу, эсвэл дуугүй байх уу?


-2011 / 03 / 18

Бизнес эрхлэгчдийн цөөнгүй хэсэг нь санаанд хүртэл ажиллахгүй байгаа ажилтанд шүүмжлэл өгөх нь хэцүү байдаг гэдэг. Ажилтны гүйцэтгэлийг сайжруулах үүрэгтэй шүүмжлэлийг өгөх нь тийм ч амар биш. Зөрчилдөөнтэй байдалд орохоос зайлсхийх нь биенд амар боловч ч тааруу ажилтанд ажлаа сайжруулах шаардлагатай байна гэж хэлэхээс нааш өөрөө сайжрахгүй. Ажилтны дутагдал дээр анхаарахаас илүү хүсч буй үр дүнд анхаарал тавьснаар эцсийн үр дүнг сайжруулна.

-2011 / 03 / 17
Цалин тооцооны энэхүү систем нь тогтмолоор, цагаар, ажлын нарядаар гэх мэт бүх төрлийн цалингийн тооцооллыг хийх бөгөөд өдрөөр, 7 хоногоор, 14 хоногоор гэхчилэн сард хэдэн ч удаа цалингийн бодолтыг хийх боломжтой. Систем нь санхүү, хүний нөөц болон цаг бүртгэлийн системтэй шууд холбогдон ажиллах бөгөөд цалин бодолтын үр дүнг ажилтан бүрт e-mail-ээр илгээнэ. Мөн татвар, НДШ-ийн зэрэг бүх төрлийн тайланг хүссэн хугацаандаа, хүссэн хэлбэрээрээ авах боломжтой. 
-2010 / 07 / 14
Хүмүүн гэгч байгалийн амьтан болохын хувьд эгэл махан биетэй, хүсэл сэтгэлийн үйлтэй, далд ухамсар зөн билгийн шинжтэй, нийгмийн амьтан болохын хувьд санаачлагч, оюунлаг шинжтэй юм. Хоол унд, орон байр зэрэг материаллаг хэрэгцээ, өөрийгөө нотлох, сэтгэл хангалуун байх, үнэ цэнэтэй хөдөлмөр эрхлэх, оюуны хэрэгцээ үйл ажиллагааг нь зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Эдгээр хэрэглээнд нөлөөлөх замаар хүмүүсийг идэвхжүүлдэг.
HR Фото